ХУБИЛАЙ ЗОЧИД БУУДАЛ НЭГ ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЖ БАЙНА
23.09.2026
ХУБИЛАЙ ЗОЧИД БУУДАЛ НЭГ ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
Хубилай Зочид Буудал үйл ажиллагаагаа эхлүүлсний нэг жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан тус зочид буудал өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамт байсан эрхэм зочид, харилцагчид болон хамтран ажиллагчдадаа талархал илэрхийллээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хубилай Зочид Буудал нь зочлох үйлчилгээ, хоол, ундаа, амралт, арга хэмжээний үйлчилгээг нэг дор цогцоор нь хүргэхийн зэрэгцээ зочдод тав тухтай, чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж ирсэн байна.
Ойн баярын хүрээнд Хубилай Зочид Буудалд үйлчлүүлж буй зочид болон рестораны үйлчлүүлэгчдэдээ зориулан ойн баярын коктейлийг үнэ төлбөргүйгээр санал болгож, энэхүү онцгой өдрийг хамтдаа тэмдэглэж байна. ????
Хубилай Зочид Буудлын хамт олон цаашид ч зочдодоо илүү олон шинэ үйлчилгээ, онцгой туршлага, мартагдашгүй дурсамжийг хүргэхээр ажиллахаа илэрхийллээ.
Хубилай Зочид Буудлыг сонгон үйлчлүүлж, нэг жилийн түүхийн нэг хэсэг болсон нийт зочдодоо баярлалаа. ????
Happy 1st Anniversary, Khubilai Hotel! ✨
Хубилай зочид буудал Австралийн Худалдааны Танхимын гишүүнээр албан ёсоор элсэв
26.08.2026
Хубилай зочид буудал нь Монгол дахь Австралийн Худалдааны Танхим (AustCham Mongolia)-ын гишүүнээр албан ёсоор элссэнээ бахархалтайгаар мэдэгдэж байна. Ингэснээр бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Австрали болон олон улсын бизнесийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх шинэ боломж нээгдэж байна.
AustCham Mongolia нь Австрали, Монгол Улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг хөгжүүлэх зорилготой, бизнесийн байгууллага, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн танхим юм. Тус танхим нь гишүүддээ харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнесийн шинэ боломжуудыг нээхэд чиглэсэн олон талт боломжийг олгодог.
Улаанбаатар хотын 5 одтой Хубилай зочид буудал нь бизнес болон амралтын зочдод зориулсан орчин үеийн үйлчилгээ, тав тухыг санал болгодог. Манай зочид буудал нь дотор усан бассейн, саун, Жакузи, фитнес төв, хүүхдийн усан парк, Screen Golf, ресторан, мөн уулзалт, хурал, арга хэмжээ зохион байгуулах тохилог орон зайтай.
Цаашид AustCham Mongolia-ийн гишүүд болон олон улсын бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, Монгол, Австралийн бизнесийн харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахдаа баяртай байна.
Яармагийн хамгийн том задгай террас үүд хаалгаа нээлээ
24.07.2026
Хубилай Зочид Буудлын задгай Terrace албан ёсоор нээгдэж, Яармагийн хамгийн том задгай террас зочдоо хүлээн авч эхэллээ.
200-300 хүртэлх зочин хүлээн авах хүчин чадалтай тус террас нь найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо тав тухтай орчинд цагийг өнгөрүүлэхэд төгс сонголт юм.
Шинэхэн драфт шар айраг, амтат шорлог, халуун дулаан уур амьсгал, чанартай үйлчилгээ таныг хүлээж байна.
Энэ зуныг манай задгайTerrace-д өнгөрүүлж, Яармагийн хамгийн шинэ, хамгийн том террасын уур амьсгалыг мэдрээрэй!
12