Захиалга

Executive Suite өрөө

Манай Executive Suite өрөө-нд тавтай морилж, уудам орон зай, тансаг байдал, гоёмсог хэв маягийг төгс хослуулсан амралтыг мэдрээрэй. Энэхүү өргөн цэлгэр сьют өрөө нь гэр бүл, групп эсвэл Улаанбаатарт илүү өндөр түвшний байрлал хүссэн аялагчдад зориулагдсан бөгөөд мастер унтлагын өрөөнд онцгой том хэмжээтэй king size ор, тусдаа унтлагын хэсэгт хоёр double ор тав тух, хувийн орон зайг шийдэж 5 хүртэлх зочинд зориулагдсан.

Сьютын тусдаа зочны өрөө нь амрах, зочдоо дайлах эсвэл ажиллахад тохиромжтой гоёмсог орчин бөгөөд тав тухтай сандал, кофений ширээ, Монголын баялаг соёлын өвөөс сэдэвлэсэн нарийн чимэглэлээр тохижуулсан. Шалнаас тааз хүртэлх цонхууд өрөөг байгалийн гэрлээр дүүргэж, өдрийн турш дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ.

Орчин үеийн тав тухыг таны хэрэгцээнд нийцүүлэн төгс хослуулсан бөгөөд өндөр хурдны Wi-Fi, хавтгай дэлгэцтэй зурагт, тусдаа ажлын ширээ, мини бар, цай болон кофе бэлтгэх хэрэгсэл зэрэг бүх хэрэгцээг бүрдүүлсэн. Уудам тусдаа угаалгын өрөө нь /боломжит байдлаас хамаарна/ шүршүүр эсвэл ваннтай, зөөлөн банны халад, шаахай, алчуур, дээд зэргийн ариун цэврийн хэрэгслээр тоноглогдсон тул таны амралтыг илүү тав тухтай, таатай болгоно.

Удаан хугацаагаар байрлах, гэр бүлээрээ эсвэл удирдах албан тушаалын аялагчидад төгс тохирох Хубилай зочид буудлын Executive Suite өрөө нь тав тух, хувийн орон зай, Монгол уур амьсгалыг хослуулсан гоёмсог орчинг бүрдүүлсэн.

Өрөө
  • агааржуулагч
  • орны хажуугийн цэгэн гэрэл
  • тав тухтай ор
  • ажлын ширээ
  • хоолны ширээ
  • цахилгаан данх
  • гал тогоо
  • мини бар
  • сейф
  • хувцасны шүүгээ
  • интернет
Ариун цэврийн өрөө
  • ванны алчуур
  • усанд орох хэрэгслүүд
  • биде суултуур
  • ванны халаад
  • угаалгын өрөө
  • ванны халаад
  • өрөөний углааш
  • шүршүүр
  • үс хатаагч
  • ванны толь
Бусад
  • галын хор
  • галын маск