Захиалга

Ерөнхийлөгчийн өрөө

Хубилай зочид буудлын Ерөнхийлөгчийн өрөө -Тав тух, нэр хүндийн оргилд хүрэх аялалд тавтай морилно уу! Хүндэт зочид, Удирдах албан тушаалтнууд болон Дээд зэрэглэлийн аялагчдад зориулсан энэхүү өргөн сьют нь Онцгой түвшний хувийн нууц, уудам орон зай, дэгжин тансаг байдалыг бүрдүүлсэн. Мастер унтлагын өрөөнд байрлах онцгой том хэмжээтэй king size ор нь тухтайгаас гадна дээд зэргийн даавуугаар чимэглэсэн бөгөөд Монголын өв соёлын баялгийг илтгэсэн гоёмсог тавилгаар хүрээлэгдсэн.

Уулзалт эсвэл аялалын дараа амрахад төгс тохирсон тусгайлан тохижуулсан хувийн сауна-гийн тансаг байдлыг мэдрээрэй. Мөн тус өрөө нь өндөр нэр хүндтэй зочдод нэмэлт аюулгүй байдал, тав тухыг хангах тусдаа Хамгаалагчийн өрөө-тэй.

Өргөн уужим зочны өрөө болон хоолны хэсэг нь хувийн уулзалт хийх, зочин хүлээн авах, эсвэл тав тухыг мэдрэн амрахад төгс орчинг бүрдүүлсэн. Шалнаас тааз хүртэлх цонхнууд орон зайг байгалийн гэрлээр дүүргэж, нарийн хийцтэй интерьер, сонгомол уран бүтээлүүд нь соёлын гүн утга, гоёмсог уур амьсгалыг нэмнэ.

Орчин үеийн тав тух, хэрэгцээг хангах өндөр хурдны Wi-Fi, хавтгай дэлгэцтэй зурагт, бүрэн тоноглогдсон минибар, кофе, цайны хэрэгсэл, мөн тусгай ажлын ширээтэй. Тансаг угаалгын өрөө нь тусдаа шүршүүр, гүн суултууртай ванн-тай бөгөөд зөөлөн алчуур, нөмрөг, углааш, дээд зэрэглэлийн ариун цэврийн хэрэгслүүдээр тоноглогдсон тул спа мэт тансаг мэдрэмжийг бүрэн мэдрүүлнэ.

Бизнес, дипломат айлчлал эсвэл амралтаар зорчиж буй аль ч тохиолдолд Хубилай зочид буудлын Ерөнхийлөгчийн өрөө нь тансаг зэрэглэл, аюулгүй байдал хосолсон орчинг бүрдүүлж, дээд түвшний амралтыг танд санал болгоно.

Өрөө
  • агааржуулагч
  • орны хажуугийн цэгэн гэрэл
  • тав тухтай ор
  • ажлын ширээ
  • хоолны ширээ
  • цахилгаан данх
  • гал тогоо
  • сейф
  • хувцасны шүүгээ
  • интернет
Ариун цэврийн өрөө
  • ванны алчуур
  • усанд орох хэрэгслүүд
  • ванны халаад
  • ванн
  • ариун цэврийн өрөө
  • бидэ суултуур
  • саун
  • өрөөний углааш
  • шүршүүр
  • үс хатаагч
  • ванны толь
Бусад
  • галын хор
  • галын маск