Тав тухыг гол болгож бүтээсэн манай Супериор 3 ортой өрөө нь гэр бүл, найз нөхөд эсвэл хамтран аялагч нарт төгс тохирох сонголт юм. Энэхүү цэлгэр өрөө нь зөөлөн нэг хүний 3 ортой бөгөөд дээд зэргийн хөвөн даавуу нь зочидод тайван, чанартай нойрыг авхад нь тусална.
Орчин үеийн гоёмсог хэв маягийг Монгол чимэглэлтэй хослуулсан энэхүү өрөө нь дулаан, зочломтгой уур амьсгалыг бүрдүүлнэ. Хавтгай дэлгэцтэй зурагт, өндөр хурдны Wi-Fi, ажлын зориулалттай ширээ, бүрэн тоноглогдсон мини бар зэрэг тохижилтоороо аялал болон ажилаар ирж буй зочдын аль алинд нь тохиромжтой.
Том цонхууд өрөөг байгалийн гэрлээр дүүргэж, гэрэл нэвтрүүлэхгүй хөшиг нь хувийн орон зай болон тухтай амархад тусална. Орчин үеийн загвар бүхий тусдаа угаалгын өрөө нь (боломжит байдлаас хамааран) шүршүүр эсвэл ваннтай бөгөөд зөөлөн алчуур, банны халад, таны тав тухыг нэмэгдүүлэх дээд зэргийн ариун цэврийн хэрэгслүүдээр тоноглогдсон.
Та Улаанбаатар хотот аялал, ажил хэрэг болон онцгой арга хэмжээний зорилгоор ирсэний алинд нь ч, Хубилай зочид буудлын Superior Triple өрөө нь уудам орон зай, тав тух, шаардлагатай бүх тохижилт, үйлчилгээгээрээ мартагдашгүй дурсамжийг үлдээх болно.
- агааржуулагч
- орны хажуугийн цэгэн гэрэл
- тав тухтай ор
- ажлын ширээ
- цахилгаан данх
- мини бар
- интернет
- хувцасны шүүгээ
- сейф
- ванны алчуур
- усанд орох хэрэгслүүд
- бидэ суултуур
- угаалгын өрөө
- ванны халаад
- өрөөний углааш
- шүршүүр
- үс хатаагч
- ванны толь
- галын хор
- галын маск