Тав тух, таатай орчин, зөв зохион байгуулалтыг хослуулан бүтээсэн манай Супериор 2 ортой өрөө нь найз нөхөд, гэр бүлийн гишүүд эсвэл хамтран аялж буй аялагчидад төгс тохирох сонголт юм. Энэхүү өрөө нь дээд зэргийн даавуу бүхий зөөлөн, нэг хүний 2 ортой бөгөөд орчин үеийн хэв маягийг Монголын нарийн хийцтэй чимэглэлтэй уялдуулсан уужим орон зайд тайван, тухтай амралтыг танд мэдрүүлэх болно.
Цэлгэр уужим, зөв зохион байгуулалттай энэхүү өрөө нь амралт болон ажил хэрэг аль алинд тань тохирсон хавтгай дэлгэцтэй зурагт, өндөр хурдны Wi-Fi, тав тухтай ажлын ширээ, бүрэн тоноглогдсон мини бар зэргээр бүрэн хангагдсан. Том цонхоор байгалийн гэрэл элбэг тусч, өдрийн турш гэрэл гэгээтэй, тухтай уур амьсгалыг бүрдүүлнэ.
Орчин үеийн, гоёмсог загвартай тусдаа угаалгын өрөө нь шүршүүр, зөөлөн алчуур, банны халад болон таны амралтыг илүү таатай болгох дээд зэргийн ариун цэврийн хэрэгслүүдээр тоноглогдсон. Та Улаанбаатарт ажил хэрэг эсвэл аяллаар ирсэн эсэхээс үл хамааран Superior Twin өрөө нь мартагдашгүй дурсамж бүтээх бүх нөхцөлийг хангасан, тав тухтай бөгөөд таатай орчинг бүрдүүлсэн.
Хамтдаа байрлахад тохиромжтой атлаа орон зай, хувийн нууцыг алдагдуулахгүйгээр тохижуулсан энэхүү өрөө нь Хубилай зочид буудалд тав тух, гоёмсог хэв маягийг төгс хослуулсан сонголт юм.
- агааржуулагч
- орны хажуугийн цэгэн гэрэл
- тав тухтай ор
- ажлын ширээ
- цахилгаан данх
- мини бар
- интернет
- хувцасны шүүгээ
- сейф
- ванны алчуур
- усанд орох хэрэгслүүд
- бидэ суултуур
- угаалгын өрөө
- ванны халаад
- өрөөний углааш
- шүршүүр
- үс хатаагч
- том толь
- галын хор
- галын маск